Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Энэ жил Сум хөгжүүлэх санд 120 төсөл ирсэнээс 59 шалгарчээ

2014-11-19

Иргэдийн амжиргааны түвшинг нэмэгдүүлж ирээдүйд нь баталгаа олгох чиг үүрэг бүхий олон төрлийн төсөл хөтөлбөрийг МУ засгийн газраас хэрэгжүүлдэг. Үүний нэг нь Сум хөгжүүлэх сан бөгөөд тус сан жил бүр улсын төсвийн  санхүүжилтээр
үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдэд зээл, тусламж олгодог. Иргэдэд хэрэгцээтэй  хөрөнгө санхүүгийн асуудлыг хамгийн бага буюу жилийн гурван хувийн хүүтэй олгож үйлдвэрлэл үйлчилгээ явуулах уян хатан нөхцөлийг  олгодгоороо давуу талтай.Энэ жилийн хувьд Зуунмод сумын сум хөгжүүлэх сан 06 сарын 04-11ны хооронд зээл хүссэн иргэдийн төслийг хүлээн авчээ.  Иймээс шалгарсан төслүүд болоод тэдэнд тавьсан шалгуур үзүүлэлтийн тухай албаны хүнээс тодрууллаа.
2014 оны хувьд Төв аймгийн Зуунмод хотын  сум хөгжүүлэх сан өмнөх жилүүдийн  эргэн төлөлт, хүүгийн хуримтлалаасаа санхүүжиж нийт 400 сая төгрөгийн зээлийг олгох юм. Учир нь 2014 онд  Засгийн газраас санхүүжилт олгогдохгүй юм байна. Өнгөрсөн онд Сум хөгжүүлэх сангаас зургаан багийн 107 иргэн 805.400.0  төгрөгийн зээлийг авч шинээр  80 гаруй, хадгалагдсан ажлын байр 114-ыг бий болгосон аж. Энэ оны хагас жилийн байдлаар эргэн төлөлт 89.6 хувьтай байгаа юм. Харин хугацаа хэтэрсэн 19 иргэний 46.8 сая төгрөгийн зээлийн материалыг сум хөгжүүлэх сангийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэж байгаа гэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%