Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянчандмань сумын ЕБС 640 гаруй суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна

2014-11-19

Төв аймгийн ууган сургуулийн нэг бол яахын аргагүй Замтын нэгдлийн буюу Баянчандмань сумын  сургууль юм. Тус сургууль нь1939 онд Замтын бага сургууль  нэртэйгээр  1 анги 13 сурагчтайгаар 2 гэрт сургалтынхаа үйл ажиллагааг  эхлүүлж байжээ. Анхны  захирлаар Дорж ажиллаж 

Төв аймгийн ууган сургуулийн нэг бол яахын аргагүй Замтын нэгдлийн буюу Баянчандмань сумын  сургууль юм. Тус сургууль нь1939 онд Замтын бага сургууль  нэртэйгээр  1 анги 13 сурагчтайгаар 2 гэрт сургалтынхаа үйл ажиллагааг  эхлүүлж байжээ. Анхны  захирлаар Дорж ажиллаж Лхагважав Цэнджав нар багшилж сурган хүмүүжүүлэх их үйлсээ эхлүүлсэн байна. Уг сургууль 1945-1964 онд  7 жилийн дунд сургууль, 1986-2007 онд 10 жилийн сургууль болж өргөжсөн бол 2009 оноос 12 жилийн сургалттай болжээ. Тус сургууль сурагчдынхаа сурах орчин нөхцөл сургалтынхаа чанарыг сайжруулах зорилгоор   Сум аймаг, БСШУЯ болон УИХ-ын  гишүүдэд   удаа дараа хүсэлт тавьсны эцэст 2008 оны 4 сарын 22-ны 39-р тушаалын дагуу  640 хүүхдийн багтаамжтай  орчин үеийн томоохон хэмжээний цогцолбор сургууль баригдаж ашиглалтанд оржээ. Уг хичээлийн байр нь 1 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар баригдсан бөгөөд орон нутагт орчин үеийн сурах орчин нөхцөлийг   Бүрдүүлж чадсан  Монголын  2 хон сургуулийн нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%