ҮСХ-ны дарга Оюунчимэг макро эдийн засгийн албаны дарга Эрдэнэсан нарын албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. Тэд энэ хугацаанд аймгийн статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан цогц үнэлгээ хийх юм. Дархан, Орхон, Шарын гол, Хонгор сумдад ажиллах хувиарынхаа дагуу өчигдөр ажлын хэсгийнхэн Дархан сумын ЗДТГ-ын удирдлага болон багийн Засаг дарга нартай уулзан статистикийн анхан шатны судалгаа мэдээлэл гаргахад тулгардаг асуудал, цаашид хэрэгжүүлэх зорилго чиглэлийн талаар санал солилцож, зөвлөгөө өглөө. Мөн ХАМС программ ашиглан багууд улирал сар тутмын мэдээ, тайлангуудаа хэрхэн гаргаж буй явцтай танилцлаа.