Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төсөвт зардлыг 5,8 хувь хэмнэжээ

2014-11-20

Дархан-Уул аймгийн Аудитын газраас эрхлэн аймгийн Засаг даргын 2013 оны нөөц сангийн зарцуулалтад аудит хийжээ.

Тус Аудитын газрын менежер Г.Цогтбаатар:-“Аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө 378.1 сая төгрөг зарцуулсан. Журамд бүх төрлийн байгалын гамшиг, гоц халдварт өвчин, галын аюул, нийтийн хамарсан хор хөнөөлийг арилгахад. Нөгөө нь үйлдвэр технологийг горим зөрчсөнөөс барилга байгуулмж, шугам сүлжээ зэрэг техникийн холбогдолтой хохирлыг таслан зогсоож хохирлыг арилгахад, мөн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим ажлыг санхүүжүүлэхээр зааж өгсөн байдаг. Аймгийн Засаг дарга 2013 онд нийтдээ 141 захирамж гаргаж 372.3 сая төгрөгийг зарцуулсан. Батлагдсан төсөвт зардлыг 5.8 хувиар хэмнэсэн дүнтэй байна. Нөөц санг зарцуулсан байдлуудыг үзэхэд үндсэн арга хэмжээнд 30 орчим хувийг бусад ажилд 70 орчим хувийг зарцуулсан байна. Аудитаар Засаг дарга 2013 онд нөөц сангаасаа 38 тоот захирамжаар Дархан хотыг бүтээн байгуулалцсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавъяат цолтон 55 иргэнд цагаан сарын баярыг тохиолдуулж 4.2 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Үүнийг бид хуулийн халамж үйлчилгээний тусламжтай давхардаж байна гэж үзээд хойшид дахин олгож болохгүй гэсэн зөвлөмж өгсөн. Мөн төрийн өндөр албан хаагчдад хүндэтгэл үзүүлэх, ахмад настныг хүлээж авах зэрэгт бас хөрөнгө зарсан байсан. Үүнийг үр ашигтай зарцуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж Засаг даргад зөвлөмж болгож хүргүүллээ” гэв.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%