Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хийн дасгалын “Увьдас” ахмадын клуб байгуулагдав.

2014-11-20

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ахмадуудын санаачлагаар хийн дасгалын “Увьдас” клуб байгуулагджээ.Тус сумын 10 ахмад настан анх санаачилсан клуб хүрээгээ тэлж  Шарын гол сумын төвийн 55-70 насны 52 ахмад тус клубд гишүүнээр элсэж хийн дасгал хөдөлгөөнд оролцдог болсон байна.Дархан-Уул аймгийн бүх сумдад нэгэн зэрэг явагдаж байгаа “Эрүүл мэндийн довтолгоо”-ны хүрээнд клубын ахмадууд санаачилсан ажлаа улам бүр идэвхжүүлж сумын Эрүүл мэндийн төв болон Соёлын төвд өдөр бүр хийн дасгал, ажлын байрны дасгал, хөгжимт дасгалыг хийж хэвшжээ. Ингэснээр даралт болон илүүдэл жин буурч, нойргүйдэл арилж үе мөчний хөдөлгөөн, биеийн чадал тэнхээ улам нэмэгдэх болсон гэж тус клубын гишүүн Д.Бямбаа ярив.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%