Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Төв нутгийн өнгө үзэсгэлэн” гарч байна

2014-11-20

Төв аймгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт газрууд, намар цагийн онцлогийг өөрсдийн өнгө будгийн гайхамшгаар дүрслэн үзүүлсэн “Төв нутгийн өнгө-2014” нэртэй үзэсгэлэн нээгдлээ.

Монголын Урчуудын Эвлэл, Төв аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “ТӨВ НУТГИЙН АМЖИЛТ-АЛТАН НАМАР 2014”  арга хэмжээний хүрээнд Төв аймгаас төрөн гарсан зураач уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг  энэ сарын 13-20 өдрийг хүртэл МУЭ-ийн  BEST галерейд  гаргаж байгаа юм.

 Уг үзэсгэлэнд нийт 32  уран бүтээлчийн 40-өөд  бүтээл /баримал, уран зураг, зураасан зураг/ олны хүртээл болж байна.  Төв аймгаас Ардын зураач Ч.Гунгаасүх, МУ-ын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, УГЗ зураач Ц.Базарваань,  Төрийн шагналт, УГЗ, зураач Ш.Чимэддорж, УГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэл,   УГЗ,  МУЭ-ийн нэрэмжит шагналт Г.Дунбүрээ,  УГЗ, бурханч лам Г.Пүрэвбат болон МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Н.Адьяабазар, Ц.Эрдэнэцог, С.Батчулуун, Д.Батдорж, П.Галбадрах зэрэг олон уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%