Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хороодын ажиллах журам “

2014-11-21

     Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Хороод нь хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн сум, багийн Засаг дарга нарын  төлөвлөгөөнд тусгуулан, түүнд хяналт тавьж ажиллахад энэхүү журмын зорилго оршино.Хороо бүр хариуцсан ажлынхаа хүрээнд багтах асуудал нэг бүрт тодорхой зорилт дэвшүүлэх, түүндээ хүрэх, уг ажлыг сайжруулах, хууль тогтоомжид заагдсан хэмжээнд байлгах талаар бүрэн эрхийн хугацаанд жил, улирал тутам хийх ажлын төлөвлөгөө гарган, сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар батлуулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг нь дараа улирлын эхний 10 хоногт багтаан Тэргүүлэгчдэд танилцуулж, тайлангаа бичгээр ирүүлнэ.
     Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар, шаардлагтай гэж үзвэл Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудыг урьдчилан судалж, Хороог дээрээ хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт гарган, шийдвэрт тусгах оновчтой санал боловсруулан оролцоно. Хууль тогтоомжуудад тусгагдсан Хурал, Тэргүүлэчид, Төлөөлөгчийн бүрэн эрхийг сайтар судалж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих. Хууль тогтоомж, хуралдааны шийдвэрийг тойргийнхоо сонгогчдод хүргэж сурталчлах, биелэлтийг хянаж шалгах, тайлан мэдээ гаргах ажлын өгөгдсөн удирпамж, үүргийн дагуу хугацаанд нь гүйцэтгэх.
     Хариуцсан ажлын чиглэлээрээ багийн Иргэдийн Нийтийн Хурал, сумын Засаг даргын Тамгын газар, аж ахуй нэгж байгууллагууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцах, үзлэг шалгалт хийх, мэдээ тайланг нь сонсох шаардлага гарвал удирдамж боловсруулан, Хурлын даргаар батлуулан ажиллаж, зөвлөгөө,үүрэг даалгавар өгөх, албан шаардлага тавьж, биелэлтийг хангуулах ба шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах арга хэмжээ авч болно.
     Хороод үйл ажиллагаандаа иргэд, сонгогчид, уг ажлыг хариуцан гүйцэтгэх болон хяналт тавьж байх үүрэг бүхий албан тушаалтнуудыг аль болох өргөнөөр татан оролцуулж байх.Хариуцсан ажлын хүрээнд багтах асуудал бүрт байнгын судалгаа дүгнэлттэй байж, зайлшгүй шийдвэрлэх, зохицуулах шаардлагатай асуудал байгааг тухай бүр нь мэдээлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллах. Хороо бүр улирал тутам үйл ажиллагаагаа нэгтгэн явуулдаг тогтсон өдөртэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%