Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ажилтай орлоготой Монгол хүн

2014-11-21

Ажилтай орлоготой Монгол хүн  үндэсний хөтөлбөрийн хүрээнд төв аймгийн хэмжээнд багагүй ажлыг зохион байгуулан ажилласан бөгөө  үр дүнгээ өгч эхлээд байна. Ажилтай орлоготой Монгол хүнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт нь 4 жилээр тооцогдон  гарна. 2013-2014 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь өссөн дүнгээр 43,03% биелэлттэй гарч 11 сарын 03-04 хооронд Аймгийн Засаг Даргын зөвлөлийн хурал болон ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тус тус хэлэлцэгдэн үлдсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ , зорилтыг бүрэн хангаж ажиллахад орон нутгаас дэжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.
2014 онд Шинэ ажлын байр 1400 бий болгохоос 10 сарын байдлаар 1404 /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/, ажлын байранд 1500 иргэн зуучлахаас 1399 иргэн зуучлаад байна. 2013-2014 оны 10 сарын байдлаар Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжийг 614 иргэн авснаас 144 иргэн нь Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй байсан бөгөөд бүртгэлтэй иргэдийн 33 нь ямар нэгэн байдлаар ажлын байранд зуучлагдсан байна. 2014 оны 10 сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүд 774-т хүрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9544
7864 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%