Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нийтийн зар мэдээ, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, Шилэн дансны тухай” хуулиудад иргэдийн саналыг авав

2014-11-24

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй “Нийтийн зар мэдээний тухай” ,“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай,” “Шилэн дансны тухай хууль”- ийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аймгийн Иргэний танхимын дарга Л.Гүнчин,  Дархан сумын ИТХурлын дарга Т. Тулгаа, ИТХурлын нарийн бичгийн дарга Г. Дамчаа, Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал, Засаг даргын орлогч  Г. Батбаяр , Дархан сумын багийн Засаг дарга, ИНХурлын дарга болон иргэдийн төлөөлөл 80 гаруй иргэд оролцов. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулиудын төслийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр шууд хүлээн авч, улмаар саналаа хэлсэн юм.  Монгол Улсын Үндсэн хуулийн 16.1.17-д "Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”, Төрийн албаны тухай хуулийн 4.2.2-т "төрийн алба ил тод байх”, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 5.1.3-т “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх”, Төсвийн тухай хуулийн 6.5-д “төсвийн ил тод байдлыг хангасан байх” гэж заасан байдаг ч бодит амьдралд хэрэгжихгүй байгааг иргэд хэлсэн юм. Иргэд дээрх гурван хуулийн төсөлд тусгах саналуудаа амаар болон бичгээ ирүүлсэн аж. Хуулийн төслүүдэд өгсөн иргэдийн санал шүүмжлэлийг Иргэний Танхимын ажилтнууд нэгтгэн Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн юм. .














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%