Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

" Сум хөгжүүлэх сангийн зээлийн ил тод байдал-Иргэдийн хяналт" хэлэлцүүлэг боллоо

2014-11-24

Дархан сумын ИТХурлын дэргэдэх Иргэний танхимаас ээлжит хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Сум хөгжүүлэх сангийн зээлийн ил тод байдал- Иргэдийн хяналт” нээлттэй хэлэлцүүлэгт иргэд өргөнөөр оролцож санал хүсэлтээ илэрхийлэв. Хэлэлцүүлэгийн эхэнд Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал : Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, тайлан танилцуулсан байна. Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г. Соёлмаа: Сум хөгжүүлэх сангийн журмын хэрэгжилт, анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл хийсэн юм. МУЗГарын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан сумдад жижиг, дунд, үйлдвэрлэлийг хөгжүүлэх,ажлын байр бий болгох зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулж байгаа “ Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах хяналт тавих журам “-ын дагуу Дархан уул аймагт төрийн сан банкаар дамжуулан жил бүр 510 сая төгрөг хувиарлагджээ. Аймгийн Аудитын газрын ахлах шинжээч Н. Бэрцэцэг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож ” Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Сумын хөгжлийн  сангийн хөрөнгөөр 2013 онд 224 төслийг 1136,6 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Сум хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах чиглэлийг зээлийн зорилгол нийцүүлэн тодорхой болголгүйгээр үйлчилгээ, худалдаа, боловсрол, эрүүл мэнд гэсэн заалтыг оруулснаас дэлгүүрүүд, захын лангууны бараа бэлтгэх, гоо сайхны өрөө тохижуулах, авто машин авах, жолооны сургалт , шүд, нүдний кабинетийг багажаар хангах зэргээр 7 аж ахуй нэгжид 69 сая, иргэнд 54,5 сая төгрөгийн үр ашиг муутай зээл олгосон байгааг шүүмжлээд уг зээлийг  дээрх зориулалтаар санхүүжүүлснийг таслан зогсоох хэрэгтэй гэв. Холбогдох мэдээллийн дараагаар хэлэлцүүлж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт өрнөсөн аж. Сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн олон зуун иргэдэд  зээлийн тухай мэдээлэл хаалттай байна гэдгийг иргэд шүүмжилж байв. Зээлийн үр ашиг, үр дүнг тооцолгүйгээр зөвхөн эргэн төлөлтийг нь харгалзан дараа онд нь дахин олгож байгааг зогсоох хэрэгтэй гэж Дархан сумын 11-р багийн иргэн Э. Амгалан хэллээ.Хэлэлцүүлэгт оролцсон дийлэнх иргэд сум хөгжүүлэх сангийн зээлийн тухай мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байсан юм. Дархан сумын Засаг дарга Б. Азжаргал иргэдээс ирүүлэн санал тус бүрийг судлан үзэж ажилдаа тусгаж ажиллана гэв. Тус хэлэлцүүлэгт 120 гаруй иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлж ажил хэрэгч хэлэлцүүлэг болж өндөрлөв.
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%