Аймаг, сумын ИТХурлын дэргэдэх “ИРГЭНИЙ ТАНХИМ”-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн/ найруулгын төсөл, түүний үзэл баримтлалд иргэд олон нийтийн саналыг авлаа. Хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-ын НХХэлтэс, аймгийн Цагдаагийн Газар, аймгийн Шүүх, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Дархан сумын нийгмийн ажилтнууд, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Бид гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа” ТББ, “Дэлхийн Зөн” ОУБ-ын төлөөлөл бүхий нийт 62 хүн оролцсон байна. Хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд ихээр өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байна. Тухайлбал: Зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд Гэр Бүлийн Хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс амь насаа алдсан хүн 49, гэмтэж бэртсэн хүний тоо 1180 болсон байна.Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс 5 дахин их байгааг ТББ-ын судалгаа харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд эхнэр нөхрийн хэрүүл зодоон дарамтаас гадна бэлгийн чиг хандлага, шашин шүтлэгээс үүдэлтэй хүчирхийлэл их байдаг байна. Мөн ах дүүс хоорондын хүчирхийлэл дарамт их байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлож байв. Хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд ихээр өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байна. Тухайлбал: Зөвхөн сүүлийн 3 жил 8 сарын хугацаанд Гэр Бүлийн Хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс амь насаа алдсан хүн 49, гэмтэж бэртсэн хүний тоо 1180 болсон байна.Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс 5 дахин их байгааг ТББ-ын судалгаа харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд эхнэр нөхрийн хэрүүл зодоон дарамтаас гадна бэлгийн чиг хандлага, шашин шүтлэгээс үүдэлтэй хүчирхийлэл их байдаг байна. Мөн ах дүүс хоорондын хүчирхийлэл дарамт их байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлож байв. Тус хэлэлцүүлэгт оролцсон хуулийн байгууллагууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш тодорхой саналуудыг хэллээ. Хуулийн төсөлд өгсөн иргэдийн саналыг Монгол Улсын Хууль зүйн яаманд хүргүүлнэ.