Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2014-11-24

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар  хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 21ий өдөр хуралдаж, 15 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтын хэрэгжилтийн тайлан мэдээг танилцуулах тухай” Дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа,Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан мэдээний тухай” Өмч газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, “Дүүргийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар хийж, хэрэгжүүлж буй ажлын тухай” Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Баярхүү, “Дүүргийн Ахмадын хорооны үйл ажиллагааны тайлангийн тухай” Ахмадын хорооны дарга Ц.Тогоохүү, “Зардал батлах тухай”, “Хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, бүрэлдэхүүнд оруулах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай”, “Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 10 дугаар  хуралдааны товыг зарлах тухай”, “Удирдамж батлах тухай” болон “Тогтоол хүчингүй болгох тухай” асуудлуудыг Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, “Дүүргийн Улаан загалмайн хорооны чуулганыг хуралдуулах тухай” Дүүргийн Улаан загалмайн хороон дарга Э.Ганбат, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах  тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн дүүргийн 19, 20 дугаар хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцсан байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%