Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Дархан-Уул аймгийн Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийх ажлын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний хураамжид нэмэлт өөрчлөлт оруулах”, “Орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”, “Дархан хот дотор нийтийн тээврийн хэрэгсэл /Автобус/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх түр журмын төсөл”-д иргэд олон нийт, СӨХолбоодоос санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Уг хэлэлцүүлэг нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14 цагаас аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болох тул иргэд та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, дээрх хураамжуудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд өөрийн санал хүсэлтээ илэрхийлэхийг уриалж байна.
АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ