Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГААН САР 2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭНЭ САРЫН 24-ӨӨС ЭХЭЛНЭ

2019-01-09

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар хэрэглэгддэг хувцас, хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг иргэд нэг цэгээс өргөн сонголттойгоор хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан таниулах,бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Цагаан сар -2019” арга хэмжээг зохион явуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа 2018 оны 01 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Залуучууд театрт зохион явагдах гэж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн мэдүүлгийг Эмэгтэйчүүдийн ордонд энэ сарын 5-наас 23-ны өдрийг хүртэл авах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-7717, 9904-3051, 99394303 утсаар авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%