Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМ АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-01-09

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөн 90 хувийн ирцтэй хуралдаж өнгөрсөн онд хийсэн томоохон ажил болоод энэ онд хийх ажил, тулгамдсан асуудлаа нэг бүрчлэн танилцуулсан юм. 2019 оны анхны Сум агентлагийн дарга нарын зөвлөгөөн учраас дор бүрнээ нухацтай хандаж хийх ажлаа ч нэг бүрчлэн танилцуулсны дараагаар аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэлийг өглөө. Төрийн байгууллагууд харилцаа хандлагадаа анхаарч мэргэжилтнүүдээ сургах ажлыг эрчимжүүлэх, өөрсдийн хийх ажлаа эрэмбэлж аль болох иргэдээ сонсон тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэн ил тодоор мэдээлэх, тайлангуудаа цаг тухай бүрд өгч хэвших, Монгол улсад Атар газар эзэмшсэний 60-н жил, Хонгор сангийн аж ахуй үүссэний 60-н жилийн ой энэ онд тохионо. Тиймээс Хонгор суманд төр хувийн хэвшлийн байгууллагууд боломж бололцоогоороо тусламж, дэмжлэг үзүүлэх, Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд байгууллагууд дор бүрнээ гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачлах, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарал хандуулах, сар шинийн баяртай холбогдуулан байгууллагынхаа 50 метр орчмын газрыг цэвэрлэж цас мөсийг арилгах, хэлтэс агентлагууд уялдаа холбоогоо сайжруулан ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэйг зөвлөсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%