Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОМ ОВРЫН АВТОБУСНЫ НӨХӨН ОЛГОВРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАВ

2019-01-10

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран Дархан хот дотор нийтийн тээврийн хэрэгсэл /Автобус/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх түр журмын төсөл”-д иргэд олон нийтийн саналыг тусгах хэлэлцүүлгийг /2019.01.09/ зохион байгуулав. 
 “Элит хөгжил” ХХК нь  2013 оны 12 дугаар сараас  эхлэн БНСУлсад үйлдвэрлэгдсэн 12 том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Дархан сумын ЗДТГ-аас  Үйлчилгээний төв, Дархан захаас Тосгон, Мангирт- Дархан зах –Толгойт гэсэн 3 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.
 Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Дугаар 02 тогтоолоор “Дархан хотын дотор нийтийн тээврийн хэрэгсэл /автобус/-ээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх тур журам”-ыг баталсан бөгөөд уг журмын дагуу МСҮТөвийн сурагчид, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн албан хаагчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх, хянах үйл ажиллагааны харилцааг зохицуулж өгсөн. 
Өнгөрсөн хугацаанд тус компани нь 10692 Ахмад настан, 4180 хөгжлийн бэрхшээлтэй иргэн,  3834 оюутан, 1889 МСҮТ сурагчид, 200 гаруй цагдаагийн албан хаагчдад үнэ төлбөргүй үйлчилсэн гэсэн судалгааг гаргасан бөгөөд эдгээр иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон нөхөн олговор жилд 2,1 тэрбум төгрөг авах ёстой боловч үүнээс  1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авчээ.  
Тиймээс үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын хэмжээг том хүн 300 төгрөгөөр тооцож байсныг нэмэгдүүлж, өнөөгийн зах зээлийн хамгийн доод үнэ тариф буюу 500 төгрөг болгох тэдний саналыг иргэд дэмжлээ.
Цаашид Элит хөгжил ХХК-аас Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилтай уялдуулж нийтийн тээврийн чиглэлийн замыг уртасгах, автобуснуудад GPS суурилуулах, интернет апплейкшн хөгжүүлж үйлчлүүлэгчдэд хүргэх, тээврийн хэрэгслийн парк шинэчлэлтийг хийх, автобус хоорондын зайг ойртуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна гэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%