Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "МАНЛАЙН БАЯСГАЛАН" ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2019-01-12

Монгол Улсад Шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн арга хэмжээнд зориулсан " Манлайн баясгалан" Улс аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүдийн бөхийн барилдааныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, ЗДТГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Баянхангай, Баян-Өнжүүл сумдууд хамтран 2019 оны 01 сарын 11-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын ордон бөхийн өргөөнд зохион байгуулж явууллаа. "Манлайн баясгалан" улс аймгийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 42 бөх барилдсанаас  Өндөрширээт сумын харьяат ШШГГазар "Сүлд спорт хороо"-ны бөх аймгийн арслан Доржхандийн Хүдэрбулга түрүүлж Баянцогт сумын харьяат "Итгэлт орших групп" "Дунд урт" ХХК-ны бөх Монгол улсын харцага Өлзийбаатарын Даваабаатар үзүүрлэж, Сүмбэр сумын харьяат Зэвсэгт хүчний - 311-р анги, "Алдар спорт хороо" "Тосон буга" компаний бөх Монгол улсын начин Гал-Очирын Ганжад шөвгөрлөө.
Тус барилдааны үеэр Баянхангай, Баян-Өнжүүл сумын Засаг дарга нар, Нутгийн зөвлөлөөс өөрийн сумаас төрөн гарсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9560
7874 / 82%
1044 / 11%
306 / 3%
336 / 4%