Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН ТООГ БАТЛАВ

2019-01-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өнөөдөр /2019.01.14/ Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий Олон нийтийн цагдаагийн тоог баталсан бөгөөд Олон   нийтийн цагдаагийн ажилтнуудыг томилон ажиллуулах, сургаж, дадлагажуулахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн Хурандаа Х.Алтанхуягт даалгав. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас батлан гаргасан тогтоолын дагуу Дархан суманд 14, Хонгор суманд 2, Шарын гол, Орхон сумдад тус бүр 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 3 нийт 21 Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллах юм.
“Олон нийтийн цагдааг ажиллуулснаар Дархан хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгддэг танхай, булаалт, бусдын биед гэмтэл учруулах зэрэг хэргүүдийн гаралт тодорхой төвшинд буурсан” гэж аймгийн Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн Хурандаа Х.Алтанхуяг ярилаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%