Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2019-01-15

Аймгийн ИТХТ-ийн Ажлын албаны ахлах ажилтан /ЭБАТ/ Н.Буманцэцэг, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн /ЭБАТ/ Г.Энхсайхан нар Төрийн байгууллагуудын ЭБАТ-уудад /2019.01.14/ сургалт явууллаа. Сургалтад аймаг, сумдын төрийн байгууллагуудын ЭБАТ-ууд оролцлоо.

            Сургалтад “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”, “Албан тушаалтны мэдүүлгийн талаар мэдээлэл өгөх, мэдэгдэл, тайлбарыг нээлттэй мэдээлэх журам”, “ЭБАТ-ны үйл ажиллагаанд анхаарах асуудал, тайлангуудыг хэрхэн гаргах талаар”,  “ХАСХОМ /хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг цахимд бүртгэхэд анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%