Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

2019-01-15

      Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх зорилтуудыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, бат бөх хариуцлагатай гэр бүлийг дэмжин, хүүхдийн эрхийг дээдэлж, залуучуудыг хөгжих, сурах, хөдөлмөрлөхөд таатай орчин нөхцөлөөр хангах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, хөгжлийн үйлчилгээг гэр бүлд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан.
     Энэ хүрээнд “Гэр бүлд хүргэх хөгжлийн үйлчилгээ”- сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагаас аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион явуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт орон нутгийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох эрхтэй. Тэд өөрсдийн үзэл бодол, саналаа илэрхийлэн жилийн турш хэрэгжих төлөвлөгөөнд саналаа тусгах боломжтой юм. Тиймээс иргэд болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%