Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-01-15

     Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны анхны хурал өнөөдөр /2019.01.14/ боллоо. Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай, Дархан сумын ИТХ-ын 2018 оны шилдгүүдийг шалгаруулах тухай, Төрийн дээд одон медальд уламжлах тухай хэлэлцлээ.

    Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2019  онд иргэдийн хэрэгцээ шаардлага, тэдний идэвхтэй оролцоонд тулгуурлан,  сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын  үйл ажиллагааг чиглүүлэх, Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах, сум, багийн Хурлын байгууллагын хариуцлагыг өндөржүүлэх эрхэм зорилго тавьж, дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.
1.    Сум, багийн Хурлын байгууллагаас гаргасан тогтоол шийдвэр, өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангуулах, иргэд, олон нийтэд мэдээллэх ажлыг боловсронгуй болгох
2.    Хурлын хороодын хяналтын чиг үүргийг дэмжин идэвхжүүлэх замаар Хурлын байгууллага, иргэд, сонгогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх
3.    Багийн ИНХ-уудыг нутаг дэвсгэрийн ажил, амьдралын асуудлуудаа нээлттэй ярилцдаг, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд иргэдийг идэвхтэй оролцуулсан тогтмол ажиллагаатай болгох.

     Тэргүүлэгчид төрийн дээд одон медальд нэр дэвшүүлж ирүүлсэн 24 хүний материалыг дэмжиж уламжлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%