Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАХАЙН МЯЛЗАН ӨВЧИНӨӨС СЭРГИЙЛЬЕ

2019-01-16

Монгол Улсын хэмжээнд Булган, Төв, Дундговь, Орхон зэрэг дөрвөн аймагт гахайн мялзан өвчин илэрч хурдацтайгаар тархаж байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх ажлыг явуулсан. Өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр манай аймгийн Дархан сумын 2,7 дугаар багт гахайн мялзан өвчин илэрсэн байна. Тиймээс өнөөдөр энэ талаар хэвлэлийнхэнд холбогдох удирдлагууд мэдээлэл өгч хэрхэн урьдчилан сэргийлэх аймгийн Онцгой комисс ямар ажлыг хийж хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тус өвчин илрэхдээ гахайн биеэр нь хөх өнгийн толбо гарах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг анхлан илэрдэг ба гахайнаас гахайнд халдварладаг. Ингэхдээ хүн тээгч болж өвчнийг халдаах боломжтой байдаг байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд гахайн аж ахуй эрхэлдэг 66 өрхөд нийт 1244 гахай байдаг байна. Тиймээс аймаг орон нутаг руу гахай болон гахайн мах махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, дэлгүүр үйлчилгээний төвүүд хагас болон түүхий гахайн мах махан бүтээгдэхүүн зүйлсийг худалдаалахгүй байх, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг аливаа хоол хүнсний үйлдвэрлэлд ашиглахгүй байх, гахайн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг холбогдох байгууллагууд өндөрсгөж тогтмол шинжилгээ хяналЙтад байлгах, иргэд гадагш дотогш зорчихдоо гахайн мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй, худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%