Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана

2019-01-22

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа 2019 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Зуунмод сумын “Хүүхэд залуучуудын ордон”-д зохион байгуулагдана. Монгол түмний уламжлалт баярын босгон дээр зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаанд 27 сумын бренд бүтээгдэхүүн болох мах, ууц, өвчүү, хэвийн боов, бууз банш, бүх төрлийн цагаан идээ, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна дээл, малгай, хөөрөг, даалин, бэлгийн бараа зэрэг аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдах юм. Төв сайхан нутгийнхаа бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс нэмэлт өртөггүйгээр шууд худалдан авах боломжтой тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Төв сайхан нутгийнхаа бүтээгдэхүүнийг
Түмэн олноороо хэрэглэцгээе

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9542
7864 / 82%
1039 / 11%
304 / 3%
335 / 4%