Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨР, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН УЯЛДАА ХОЛБОО САЙЖИРСААР БАЙНА

2019-01-23

     2019 оныг Дарханчууд “Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил” болгон зарласан. Энэ дагуу иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдээсээ саналыг авсан билээ. Харин энэ сарын 12-оос 19-ний өдрүүдэд жилийн хүрээнд ямар шинэ, шинэлэг ажлуудыг хийх талаар “Шинэ амьдрал” НҮТББ, “Хөгжил бизнес төв” НҮТББ-ууд хамтран томоохон худалдааны цэгүүд болон коллежуудын оюутнуудыг хамруулсан долоон асуулт бүхий асуумжийг түүврийн аргаар авсан байна.
     Нийтдээ 500 гаруй иргэд уг асуумжид оролцсон бөгөөд өнөөдөр /2019.01.22/ судалгааныхаа дүнг болон иргэдээс ирсэн хүсэлтүүдийг зохион байгуулагчид аймгийн Засаг дарга С.Насанбатад хүлээлгэн өглөө. Иргэд өрхийн бичил бизнесийг бодлогоор дэмжих замаар ажлын байрыг бий болгох, архи согтууруулах ундаатай тэмцэх, байгууллага бүр ажилтан албан хаагчдынхаа ахуй амьдралд анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэх, үлгэр жишээ гэр бүлүүдийн туршлагыг залуу үеийнхэндээ таниулан сурталчлах зэрэг олон саналыг дэвшүүлжээ. Эдгээр саналуудыг бодлогын хүрээнд эрэмбэлэн хэлэлцүүлгээс гарсан саналуудтай нэгтгэж төлөвлөгөөнд тусгахаа аймгийн Засаг дарга илэрхийлж цаашид төр, төрийн бус байгууллагууд хамтран иргэдрүү чиглэсэн олон ажлуудыг хийх талаар ярилцсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%