Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-01-09

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч К.Сейтхан, З.Болдбаатар, Д.Отгонсүрэн, Г.Баярсүрэн, Ц.Эрбол, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.
Хуралдаанаар
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын арваннэгдүгээр хуралдааны тов тогтоох, 
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоог танилцуулах тухай
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөө батлах тухай
Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комисст 2018 оны 03 дугаар улирлын урамшуулал олгох тухай
2017 оны ОНХС-н хөрөнгийн зарцуулалт үр дүн,
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлт
Үнэлгээний хороонд ажиллах төлөөллийг томилох тухай
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тус тус асуудлыг хэлэлцэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%