Орхон сумын Эрүүл мэндийн төвөөс "Орчны эрүүл мэнд хөтөлбөр"-ийн хүрээнд сумын ИТХ, ЗДТГ , Эрүүл мэндийн газрын Орчны Эрүүл мэнд хөтөлбөр зохицуулагч, Осол гэмтэл хөтөлбөрийн зохицуулагч нарын хамтарсан "Агаарын бохирдол", "Ариун цэврийн байгууламж", "Хуванцар савны хэрэглээ", "Гахайн мелзан өвчин түүнээс урьдчилан сэргийлэх", "Осол гэмтлээс сэргийлье" зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт, өдөрлөгийг 1 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд сумын албан байгууллага, хөдөлмөрчдийн төлөөлөл нийт 25 иргэн оролцлоо.