Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ ОРОН НУТАГ” ТӨСӨЛД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019-01-24

2001 оноос эхлэн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Дархан нутгийн хөтөлбөр нь хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016 онд хаалтаа хийсэн юм. Гэсэн хэдий ч хамтын ажиллагааны үр дүнд Тайваний санхүүжилтээр “Хүүхдийн төлөөх орон нутаг” тусгай төслийг 5 жилийн хугацаанд Дархан-Уул аймгийн алслагдсан сум, багуудад хэрэгжүүлэхээр болж /2019.01.23/ талууд гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт Хүүхэд хөгжлийн ордонг 2017 онд ашиглалтад оруулж, хүүхэд багачуудын авьяас чадвар, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдгөө 18 дугуйланд 3200 гаруй хүүхэд хамрагдаж байна. Тус дугуйланд хамрагдсан сурагчид энэ өдрийн арга хэмжээний үеэр өөрсдийн сурч мэдсэнээ тайлагнасан юм. Өнгөрсөн онд энэхүү төслийн эхлэл болгож гэр оронгүй, зорилтот бүлгийн 10 өрхөд гэр олгож 94 хүүхдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг бүрдүүлсэн гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. 2019 оныг Дарханчууд “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, гэр бүлийн хөгжлийг дэмжих, амар амгалан гэр бүлийн төлөө хийх олон арга хэмжээ нь энэхүү төслийн үйл ажиллагаатай уялдаж байгаад аймаг орон нутгийн удирдлагууд баяртай байлаа. Цаашлаад хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, ядуурлыг бууруулах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангаж төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллахад энэхүү төслийн гол зорилго оршиж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%