Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД ЦАХИМААР БҮРТГЭДЭГ БОЛЛОО

2019-01-24

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/108, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/151 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон газрын кадастрын мэдээллийн сангийн хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, дундын мэдээллийн сан үүсгэх ажлыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш буюу 2018.11.01-ний өдрөөс эхлэн хамтран зохион байгуулж ажиллаж байна.
Дундын мэдээллийн-Цахим санд Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх, үйл ажиллагааны онцлог, давуу тал нь Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн нэгдсэн цахим сантай болж, иргэд, олон нийтийг дээрх 2 байгууллагад очиж үйлчлүүлэх шат дамжлагыг бууруулж, цаасан суурьтай бичиг баримтыг бүрдүүлэх явдлыг таслан зогсоож зөвхөн 1 байгууллагад хандаж “Цогц” үйлчилгээг түргэн шуурхай авахад гол зорилго оршиж байна.
Тухайлбал, өмнө нь Иргэн өөрөө Газрын албанаас өргөдлийн төрлөөс хамаарч /Шинээр газар эзэмших, ашиглах, эрхийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн орох, талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгах, зориулалт өөрчлөх, барьцаанд бүртгэх/ хавсралт материалыг цаасан баримтаар хүлээн авч, дараа нь Улсын бүртгэлд очиж эрхийн улсын бүртгүүлийн “ГЭ” дугаар авдаг байсныг халж, зөвхөн Газрын албаар үйлчлүүлж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “Э” дугаар авч, газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээн авдаг болсон.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.7-д заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхийг ажлын 3 өдрийн дотор, мэдүүлэг алдаатай байх тохиолдолд мэдүүлгийг буцаан анхны мэдүүлэг гаргасан хугацаанаас ажлын 5 өдрийн дотор багтаан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд заавал бүртгэнэ. Улсын бүртгэлд бүртгүүлж “Э” дугаар авахад Газрын албанаас тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг цахимаар илгээж, Улсын бүртгэлээс Дугаар ирсний дараа Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжаар дамжуулан цахим хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг бичиж хэвлэх юм.
Энэ үйл ажиллагаа нь Газар өмчлөлийн үйл ажиллагаанд хамаарахгүй.
2. АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАЗРЫН ТӨЛБӨР 2019.01.01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ӨӨРЧЛӨГДЛӨӨ. 
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор Дархан сумын газар нутаг үнэлгээний 13 бүстэй, Газрын суурь үнэ нь:
Ø гэр бүлийн хэрэгцээний, 
Ø Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ
Ø ХАА-н үйлдвэрлэлийн, 
Ø ХАА-н бус үйлдвэрлэлийн, 
гэсэн газар ашиглалтын зориулалтаас хамаарч харилцан адилгүй шинэчлэгдэн батлагдсан. 
Ø Бусад сумын хувьд газрын төлбөрийн 1 бүстэй суурь үнэ газар ашиглалтын зориулалтаас хамаарч мөн харилцан адилгүй байна. 
Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар хуралдааны 2018.11.12-ний өдрийн 08/01 дүгээр тогтоолоор Дархан сумын газрын төлбөрийн бүсийн хил зааг, хувь хэмжээг шинэчлэн тогтоосон. 
Тухайлбал: Дархан суманд амины орон сууцны, гэр орон сууцны хашааны, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын үнэлгээ 1-13 бүст харгалзуулан 1м.кв газрын төлбөрийн хэмжээ 10-144 төгрөг болж байгаа бөгөөд Үүний 90 хувийг төрөөс чөлөөлж, зөвхөн 10 хувийг төлөх юм. /Жишээ нь: 700м.кв, амины орон сууцны газартай хүн жилд 700-10080 төгрөг төлөхөөр байна/. 
Ø
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын 1м.кв газрын төлбөр 1-13 дугаар бүст харгалзуулан 45-150 төгрөг болж өөрчлөгдсөн. 
Энэ мэтчилэн газрын төлбөрт өөрчлөлт орсон тул газар эзэмших, ашиглах гэрээний эрх, үүргийнхээ дагуу 2019 оны 1-р улиралд багтаан Дархан Уул аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших, ашиглах гэрээгээ дүгнүүлж, гэрээгээ шинэчлүүлэх шаардлага гарч байна. 
ИЙМД ИРГЭД, ОЛОН НИЙТ ТА БҮХНИЙГ ГАЗРЫН ТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. 
ОРХОН, ХОНГОР, ШАРЫН ГОЛ сумын хувьд тухайн сумын Засаг даргын тамгын газарт Газрын асуудал хариуцсан Сумын газрын даамалд хандахыг анхааруулж байна.
Мэдээлэлтэй холбоотой асуух зүйл байвал дараах утсаар лавлана уу.
Дархан Нээлттэй утас: 70376471
Орхон: 99628627, Хонгор: 99279299, Шарын гол: 99243741

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%