Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЦАГААН САР-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

2019-01-25

“Цагаан сар – 2019” үзэсгэлэн худалдааг “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор 23 дахь жилдээ зохион байгуулж байна. Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчлан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор зохион явагддаг. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Залуучууд театрт үзэсгэлэн худалдаа нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Архангай, Булган зэрэг бусад аймгууд болон Улаанбааатар хотын нийт 140 гаруй иргэн, ААНБ-ууд оролцож байна. Тус үзэсгэлэн худалдаагаар Монгол үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөргөний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа гээд сар шинийн баярын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаатай хамтатган Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийн зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж эрүүл, урт насалцгаая уриан дор “Давс багатай бүтээгдэхүүний, үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний нээлтийг хийсэн юм. Энэхүү арга хэмжээ нь 2020 оны 01 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд давсны хор хөнөөл хийгээд учир ч болох эрсдэлийн талаарх мэдээллийг өгч улмаар давсны агууламжийг бууруулах зорилготой ажээ. Дарханчууд та бүхнийг Залуучууд театрт болж байгаа “Цагаан сар - 2019” үзэсгэлэн худалдаанд урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%