Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2019-01-25

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэстэй хамтран XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жил, билгийн тооллын хаврын тэргүүн сар шинийн баярыг тохиолдуулан эмэгтэй 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш насны 448 ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, 8 дугаар хорооны Засаг дарга Л.Баярсайхан, ИНХ-ын дарга С.Наран-Очир, Биеийн тамир спорт хорооны дарга н.Очирпүрэв, ХХҮХ-ийн хяналт шинжилгээний ажилтан Х.Азбаяр, Ахмадын дарга Б.Сэлэнгэ нар оролцож, ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Иргэний танхим



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%