Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛАА ТУСГАВ

2019-01-25

Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 12 дугаар Хуралдаанаар 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн саналыг авч тусгах зорилгоор өнөөдөр /2019.01.25/ Төлөөлөгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 
“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгээр /2019.01.16/ дамжуулан иргэдийн саналыг авч тусгасан бол өчигдөр /2019.01.24/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон ИТХ-ын зарим Тэргүүлэгчид Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хүүхэд хөгжлийн ордон, Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр танилцсан. 
Харин энэ удаа Дарханчуудын дуу хоолой болж, тэдний ашиг сонирхлыг төрийн өмнө төлөөлдөг ИТХ-ын Төлөөлөгчдөөс саналыг нь авч тусгаж байгаа юм. 
Уг зөвлөгөөнөөр Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулсан бөгөөд мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгалан, Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга С.Энхжаргал,  Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Гантулга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа нар байгууллагынхаа “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэд, гэр бүлд чиглэсэн хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. 
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, байгууллагынхаа “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа илэрхийлэн, тодорхой заавар зөвлөмжүүдийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%