Монгол улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон сумын удирдлагууд улсын аварга тариаланчийн шагналыг 2019 оны 1 сарын 27-ны өдөр сумын иргэн Б.Бамбаруушд гардуулан өгснөөр сумын хэмжээнд 19 дахь Улсын аварга тариаланч маань тодорч байна.
Тус сумын иргэн Б.Бамбарууш нь жилдээ дундажаар 8-10 га талбайд 4-5 төрлийн төмс хүнсний ногоо тариалж, 250-300 цн ургацыг хураан авдаг. Жил бүр эртний ургацыг амжилттай хураан авч хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Мөн өрхийн хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхлэн 3 төрлийн нарийн ногоог тогмтол тариалж байна.
Мөн өөрийн туршлага дээр үндэслэн голланд сортын төмс болон өргөст хэмхний үрийг үржүүлэн гаргаж тариалж байна. Жилдээ 7-8 төрлийн хүнсний ногоо даршилж хэрэглэгчдэд нийлүүлж байна. Сүүлийн жилд сумын хэмжээнд ихээхэн дэлгэрч байгаа зөгийн аж ахуйг мөн хувиараа эрхлэн хөгжүүлж байна.