Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН МАЛЧИН Б.ТӨРБОЛДОД “УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ЦОЛ, ТЭМДГИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2019-01-29

Айлчлан ирж буй шороон гахай жилийн босгон дээр эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийг дээшлүүлж, залуу малчдыг мал маллах арга ухаанд сургаж, малч ухаанаараа манлайлсан Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн малчин Б.Төрболд “Улсын хошой аварга малчин” цол хүртэж, шагналаа гардан авлаа. “Улсын хошой аварга малчин” Б.Төрболдын шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Улсын хошой аваргын хотонд шинэ төл мэндэлсэнд олон хүн билэгшээж байлаа.

“Улсын хошой аварга малчин” Б.Төрболд нь үе дамжин малч ухаанаа хадгалж яваа бөгөөд үүний аав П.Базаррагчаа нь мал аж ахуйн салбараас төрөн гарсан “Монгол улсын Хөдөлмөрийн баатар”-уудын нэг юм. Бага наснаасаа мал дагаж, аавынхаа мал маллах арга ухааныг дэргэдээс нь суралцсан тэрээр “Малын бэлчээрийг сайн сонгож, малыг зуны цагт тарга хүчийг сайн авахуулж хэрэгтэй. Тэгвэл өвлийн цагт тэжээх шаардлагагүй, хавар намрын цагт зүдгүүргүй байдаг” гэдгийг ярианыхаа үеэр онцолж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6807
5266 / 77%
948 / 14%
282 / 4%
311 / 5%