Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН БҮРД БАГИЙН МАЛЧИН Б.МӨНХБАТ 5 ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛЖЭЭ

2019-01-29

XVII жарны Шороон гахай жилийн босгон дээр Төв сайхан нутгаас зургаан “Улсын аварга малчин” төрсөн билээ. Тэдний нэг нь Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Б.Мөнхбат юм. Малчин хэмээх нэрнийхээ эзэн нь болж, өвөг дээдсээс уламжлан ирсэн мал аж ахуйгаа амжилттай үргэлжлүүлэн авч яваа түүний шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар хотонд нь очиж гардуулан өгсөн юм.

Тэрээр 1988 онд цэргээс халагдаж ирээд мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд 5 хошуу мал өсгөн үржүүлдэг. Түүний хөвгүүд аавынхаа малч удмыг өвлөж мал маллах арга ухааныг суралцсаар явна. Мөн тэрээр сумынхаа 3 багийн 5 залуу малчин өрхийг малжуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9565
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
337 / 4%