Галуут сайхан нутгийн малчин түмэн өнөөдөр малчдын зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд Улсын их хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр нар оролцож төр засаг, аймаг орон нутгийн бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд мэдээдэл өгч байна.
Галуут сумаас улирч буй нохой жилд улсын аварга малчин - 1, улсын аварга саальчин -1 аймгийн аварга малчин -6 төрсөн зэргээр Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбартаа өндөр амжилт гаргаснаар гахай жилтэйгээ учран золгож байна.