Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРДЭНЭСАНТ СУМЫН “АНХНЫ ЗАМ” ХХК “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР ШАЛГАРЛАА

2019-01-29

Ширхэгхэн үрийг газрын хөрсөнд суулгаж, сэтгэл зүтгэлээрээ бордож,  улаан буудайн хураан авсан ургацараа сум, орон нутаг, цаашлаад их хотын иргэдийнхээ гурилын хэрэгцээний тодорхой хувийг хангаж буй “Анхны зам “ХХК хамт олон XVII жарны Шороон нохой жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарлаа. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан “Анхны зам” ХХК-ний шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл нар гардуулан өгсөн юм.

“Анхны зам” ХХК нь 2000 онд аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийг 2010 оноос 1700 га эргэлтийн талбайтайгаар эхэлж байсан бол өнөөдөр талбайн хэмжээ 2500 га-д хүрчээ. Сүүлийн 3 жилд 1100-1500 га-д улаан буудай тариалж, 18-23.4 центр ургац авч, 1100-1500 га-д уринш боловсруулалт хийдэг аж. Техник тоног төхөөрөмжөө дэлхийн жишигт нийцүүлэн сайжруулсан тус хамт олон туршлагатай ахмад агрономичийн үнэтэй зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг төдийгүй байнгын ажлын байраар 10 хүнийг , түр ажлын байраар сумын 13 хүнийг ажиллуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9565
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
337 / 4%