Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭНД ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2019-01-29

ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй  зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэн"-ээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн малчин Баасанжавын Загдбазар, Яруу сумын Жаргалант багийн малчин Найдангийн Самдан, Баянхайрхан сумын Асгат багийн малчин Гончигпаламын Чимэдрэгзэн, Асгат сумын Аргалант багийн малчин Мявханы Гүнрэгжав, Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарч, Баянтэс сумын Жавхлан багийн малчин Баатарын Жанчивдорж, Алдархаан сумын Алдар багийн малчин Ширнэнгийн Энхтайван, Ургамал сумын Хулж багийн малчин Лхамсүрэнгийн Түмэн-Өлзий, Их-Уул сумын Хуягт багийн малчин Сүхийн Чимэдбавуу, Тэлмэн сумын Нуур багийн малчин Цэрэндоржийн Батцоож нар тус тус тодорсон билээ. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан  тодруулдаг тус шагналын "АЛТАН ХУРГА"-ны эзэн Баянтэс сумын Жавхлан багийн малчин Б.Жавчивдоржийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга гардуулж баяр хүргэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10214
8452 / 83%
1082 / 11%
328 / 3%
352 / 3%