Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН ӨРГӨӨ КИНО ТЕАТР НЭЭГДСЭНЭЭР 400 ОРЧИМ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

2019-01-31

“Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай салбараа Дархан хотод ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор энэ оны есдүгээр сард ашиглалтад орох ажээ.Тус кино театр нь дөрвөн танхимтай бөгөөд танхим тус бүр 150 хүний суудалтай юм байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий энэхүү кино театр нь Дарханчуудад Монголын төдийгүй дэлхийн кино урлагийн сор бүтээлүүдийн нээлтийг дуу, дүрсний өндөр чанартайгаар нэгэн зэрэг үзэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжийг олгох юм.Нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх интертаймент цогцолбор болон сүндэрлэх ажээ. Ингэснээр байнгын болон түрээсийн нийт 400 орчим ажлын байрыг шинээр бий болгоно хэмээн хөрөнгө оруулагч "Нью тур сафарис" ХХК-ийн Маркетингийн албаны дарга Т.Дөлгөөнтамир мэдээлэв.Дарханыхаа залуусыг ажлын байртай болгох, шинээр бий болох ажлын талбарт хүмүүсээ сургаж, дадлагажуулах хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагууд “Сод Монгол групп” ХХК-тай хамтарч ажиллах болно хэмээн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр хэлж байна. “Дархан Өргөө” кино театрын дотоод интерьерийн зургийг Солонгос улсын мэргэжилтнүүд орчин үеийн шийдлүүдийг багтаан боловсруулжээ. Хөрөнгө оруулалтыг “Сод Монгол групп” ХХК, түүний охин компани “Нью Тур сафарис” хийжээ. Одоогоор барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

М.ГҮНЖИЛХАМ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%