Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаан хуралдлаа

2019-01-31

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаан 01-р сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:-
1. Аймгийн "Хүндэт иргэн" цол хүртээх тухай асуудлыг хэлэлцээд газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийг мөрдөж, хөдөлмөр зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулан, өөрийн эзэмшсэн техникийн засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухай бүр нь чанарын өндөр түвшинд хийж, саатал зогсолтгүй уртасгасан цагаар ажиллан жилдээ “С-6” комбайнаар 544-844 га талбайн үр тариаг хадаж, цайруулж норм төлөвлөгөөгөө 310 хүртэл хувиар биелүүлж ирсний зэрэгцээ энэ салбарын дээд мэргэжлийн үндэсний боловсон хүчнийг олон жил чанартай бэлтгэн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах талаар эрдэм шинжилгээний ажил хийж үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хөдөлмөр хөнгөвчилж бүтээмжийг өсгөсөн онцгой амжилтыг нь үнэлж Монгол улсад газар тариалангийн үйлдвэрлэл бие даан хөгжиж Атар газар эзэмшсэний болон “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэнийх нь 60 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Жаргалант сумын харъяат “Монгол улсын Хөдөлмөрийн баатар” Цэрэндашийн Цэрэн-Очирт Төв аймгийн “Хүндэт иргэн” цол хүртээхээр шийдвэрлэн аймгийн "Хүндэт иргэн" цол хүртээх тухай тогтоолыг батлав.
2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх тухай гэсэн нийт 2 асуудал хэлэлцэж 2 тогтоол батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9565
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
337 / 4%