Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ САЙХАН НУТГАА ДААТГАЖ НОМ ХУРУУЛЛАА

2019-02-01

Айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн босгон дээр уламжлал ёсоор аймгийн удирлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиж ард иргэд маань амар тайван, эрүүл энх байж мал сүрэг нь тарган тавтай, ургац арвинтай байхын тухайд, Төв сайхан нутгаа даатган ном хурууллаа. Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц: Ирж буй Шороон гахай жилийн ерөнхий зурлагын хувьд бороо хур элбэгтэй сайхан жил байх хэдий анхаарууштай хэд хэдэн зүйл байна. Гарч буй жил нялхаст ширүүн байх тул хүн бүхэн дор бүрнээ хичээн зүтгэж, эв эеийг эрхэмлэж явах учиртай. Жилийн эхээр салхи, цасан шамаргатай. Жилийн сүүлчийн улиралд хяруу цас элбэг, зун намартаа хур бороо, мөндөр, цас элбэг байх тул ялангуяа газар тариалангийн бүс нутгуудад суух иргэд анхаарах нь зүйтэй гэдгийг онцолсон юм.



Мөн улс, эх орноо удирдан чиглүүлэх учиртай залуусын мэдлэг, боловсролын асуудалд ихээхэн анхаарах цаг иржээ. Тэдний үзэд бодол, боловсролын байдлыг өнөөгийн сошиал орчноос төвөггүй харж болохоор байна. Тиймээс хувь хүний хүмүүжил төлөвшилд анхаарч орчин цагийн мэдлэг боловсролыг уламжлалт зан заншил, шашин шүтлэг, түүх, соёлыг орчин үеийн мэдлэг мэдээлэлтэй хослуулж үнэн, зөвөөр хүмүүжүүлэх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд тэнцэхүйц зөв мэдлэгтэй, зөв бодолтой, зөв боловсролтой залуусыг бэлтгэх асуудлыг Төв аймгаасаа эхлүүлье хэмээн аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр уриалсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9565
7876 / 82%
1045 / 11%
307 / 3%
337 / 4%