Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ “ҮНДСЭН ХУУЛИА ДЭЭДЛЭЕ” СУРГАЛТАД 19 ХОРООНЫ 1000 ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДАВ

2019-01-31

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын ажлын албанаас Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан иргэдэд Үндсэн хуулийг сурталчлан таниулах зорилгоор “Үндсэн хуулиа дээдлэе” сургалтыг 1-19 дүгээр хороодын Иргэний танхимаар дамжуулан зохион байгуулаа.

Сургалтын үйл ажиллагаанд тухайн хороодоос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид оролцож, сургалтыг Легал протекшн Хууль зүйн фирмийн Хуульч, өмгөөлөгч Л.Бямбасүрэн, Ж.Ганболд нар удирдан явуулав. Сургалтад Чингэлтэй дүүргийн 19 хорооны 1000 гаруй иргэд хамрагдлаа.   
Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаар оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. 
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” хэмээн нийтээр тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой тохиож байгаа юм. 







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%