Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

104 НАСТАЙ БУУРАЙД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БЭЛГИЙГ ГАРДУУЛАВ

2019-02-02

“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” - ийн 2 дугаар бүлгийн 6.2-т сар шинийн баярыг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулдаг байхаар заажээ. 

Үүний дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 100-аас дээш настай буурлууддаа гарын бэлэг илгээснийг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж байгаа юм. 

Дархан-Уул аймагт 100 наснаас дээш насалж буй 5 буянтай буурал амьдарч байна.  Тэдний нэг болох эдүгээ 104 насыг зооглож буй Дархан сумын 15 дугаар багийн өндөр настан Донёдын Хажид гуайд аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%