Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Урамшуулал олгох журмын хэлэлцүүлэг боллоо

2019-02-04

ИТХ-ын дэргэдэх иргэний танхимын 2019 оны төлөвлөгөөний дагуу БОАЖГ-тай хамтран “Нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарьж ургуулсан иргэн, нөхөрлөлд урамшуулал олгох журам”-ын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү журмын зорилго нь аймаг, сумын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, “Ногоон хэрэм “ –ийн туслах зурвасыг нэмэгдүүлэх  зорилгоор мод тарьсан, ногоон зурвас, төгөл байгуулсан иргэн, нөхөрлөлийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжин мөнгөн хэлбэрээр урамшуулахад оршиж байгаа бөгөөд иргэд журмын төсөлтэй танилцаж санал хүсэлтээ илэрхийлсэн байна.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн, ИТХ-ын тэргүүлэгч Б.Батцогоо, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн С.Алтанзул, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр, мэргэжилтэн Б.Отгонжаргал болон ойн нэгжийн дарга нар, сум дундын ойн ангийн дарга, иргэний зөвлөлийн гишүүд, Булган сумын байгаль орчны улсын байгцаагч, байгаль хамгаалагч, Хялганат тосгоны сум дундын ойн ангийн инженер , ойн нөхөрлөлийн төлөөлөл зэрэг 18 хүн оролцов. Урамшуулал олгох журмын төслийг БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Отгонжаргал танилцуулав.

Хэлэлцүүлгээс 3 асуулт 5 санал гарсан ба журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, сумдын иргэний танхимаар дамжуулан хэлэлцүүлэг хийж, дахин санал авч Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр болов. Мөн 2 дох асуудал болох шинээр ойн зурвас байгуулах ажлын хүрээнд зоон давааны орчим ойжуулалтын зориулалтаар хашаажуулж, мод шилүүлэн суулгах ажлыг хийхээр шийдвэрлэж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%