Сар шинийн босгон дээр манай сумын 5 иргэн төрийн одон медаль хүртлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр дугаар зарлигийн дагуу Орхон сумын иргэн өндөр настан Өвгөнхүүгийн Чоймбол, Лодонгийн Загдаа, Ваанжилийн Бадам-Очир нар Гүржавын Ганцэцэг нар Алтан гадас одонгоор, Очирбатын Шагдарсүрэн Хөдөлмөрийн Хүндэт медалиар тус тус шагнагдлаа.
Мөн 2018 оны Хөдөлмөрийн аварга Тэргүүний тариаланчаар Дамдин овогтой Батдэлгэр шалгарч, сумын ЭМТөвийн эрхлэгч Х.Билгүүн аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнууллаа.
Мөн тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Хосбаярчимэг" хоршооны оёдолчин Т.Нарантуяа 2018 оны хөдөлмөрийн аваргаар тус тус шалгарсан.