Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ахмадуудад мэдээлэл, сургалт зохион байгуулав

2019-02-14

         Тус аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Ажлын албанаас Ахмадын хороотой хамтран 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр сумын ахмадуудад мэдээлэл, эрх зүйн сургалт зохион байгуулав. Арга хэмжээнд сумын ЗДТГ-ын дарга Н.Ганхөлөг, сумын Ахмадын хорооны дарга Л.Тунгалагсарантуяа, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Ганчимэг, ЭМНД-ын байцаагч Н.Ургамалнаран, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Солонго, ХААН-ны банкны тооцооны төвийн эрхлэгч Х.Батчимэг нар оролцож, дараах  мэдээлэл, сургалтыг хийв 

      1. Сумын Ахмадын хорооны дарга Л.Тунгалагсарантуяа сумын Ахмадын хорооны 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тавъж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулав. 

       2.  Орон нутгийн цаг үеийн ажил, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар сумын ЗДТГ-ын Н.Ганхөлөг мэдээлэл хийж, ахмадуудын санал бодлыг сонсож, зарим асуудлын талаар мэдээлэл өгөв.  

      3. Сумын ИТХ-ын Ажлын албанаас аймаг, сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, 2018 оны үйл ажиллагааны тайлангийн талаар товч мэдээлэл хийж, хамтран ажиллах талаар санал хүсэлтийг сонсож, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. 

      4. Ахмад настны нийгмийн хамгааллын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийн хүрээнд "Ахмад настны тухай хууль", нийгмийн хамгааллын талаар ахмад настны тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, халамж, нийгмийн хамгааллын талаар ЗДТГ-ын ЭМНД-ын байцаагч Н.Ургамалнаран, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан  мэргэжилтэн Ш.Солонго нар эрх зүйн сургалт хийв. 

     5. Мөн тус сумын ХААН-ны банкны тооцооны төвийн эрхлэгч Х.Батчимэг тэтгэврийн зээлийн үйлчилгээ, тэтгэврийн картын талаар мэдээлэл хийлээ. Энэ арга хэмжээнд нийт 57 ахмад хамрагдсан. 

 

   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%