"Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, салбарын нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагчдын үүрэг оролцоо" аймгийн 2 дугаар зөвлөгөөнийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулах болсонтой холбогдуулан ажлын хэсгийнхэн тус зөвлөгөөнд бэлтгэн урьдчилсан ярилцлага хийлээ. Уг ярилцлагад ажлын хэсгийнхэн болон Баянхонгор сумын багийн нийгмийн ажилтнууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, ЕБС-ын нийгмийн ажилтнууд оролцлоо.