Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Британийн боловсролыг түгээх буухиа Дархан хотод айсуй

2019-02-20

Их британи улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Их Британи улсыг гадаадад сурталчлах GREAT кампанит ажлыг явуулж байгаа ажээ. Энэ хүрээнд Британийн Элчин сайдын яам, ‘’Улаанбаатар Төмөр Зам’’ ХНН-тэй хамтран Улаанбаатар-Сэлэнгэ аймгийн чиглэлийн галт тэргийг Британи хэв маягаар чимэн 2 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд аялуулж байна. Уг галт тэргээр Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайд Филип Малон болон бусад албаны төлөөлөл өнөөдөр /2019.02.19/ манай аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар галт тэрэгний буудалд тоссон юм. Үүний дараагаар аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбаттай Хүндэтгэлийн танхимд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол улсад суугаа Британийн Элчин сайд ноён Филип Малон хэлэхдээ “ Бид анх удаагаа GREAT кампанит ажлын хүрээн дэхь арга хэмжээг орон нутагт хийх болсондоо баяртай байна. Тус арга хэмжээгээр дамжуулан бид Британийн технологийн чадавхийг Монголын уул уурхайн салбарт таниулж, Монголын залуусд дэлхийд боловсролын салбараараа тэргүүлэгч манай улсад хэрхэн суралцах боломжтой болон Британийн Засгийн газрын “Чевнинг” тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө. Тус арга хэмжээнд зориулан Сэлэнгэ чиглэлийн галт тэрэгт Британи хэв маяг оруулж буй нь Их Британи улс Монгол Улстай илүү инновацлаг, далайцтай байдлаар харилцаж буйн илрэл болно гэж найдаж байна.’’ хэмээн онцолсон юм. Цаашид тус харилцаагаа өргөжүүлэн Дарханы залууст англи хэлний мэргэжлийн боловсрол олгоход хамтран ажиллахаар талаад санал солилцсоноор энэ өдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм. Маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай аймгийн Дархан технологийн их сургуулийн байранд олон улсын манлайлагч залуучуудад зориулсан мастерын нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар танилцуулга хийгдэх юм байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%