Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Асгат сум хүн ам болон тэмээн сүргээ өсгөх хэтийн төлөвлөгөөтэй

2019-02-21

Сүхбаатар аймгийн Асгат сум тэмээ өсгөх бодлогыг баримталж эхэлсэнээр 2019 онд 300 гаруй тэмээг тоолуулсанаар сүүлийн 2 жил мал сүрэг нь таван төрлөөрөө өссөн таатай амжилтыг гаргаад байгаа билээ.Ийнхүү шороон гахай жилийн шинийн 15-ны билэгт сайн өдөр нутгийн малчдын хот буюу Хажуу нарс хэмээх газар тэмээн сүргээ өсгөн үржүүлэх, ахуйн хэрэгцээндээ эдэлж хэрэглэх, залуу хойч үедээ уламжлан үлдээх зорилгын хүрээнд 15 малчин өрхийн өсгөн үржүүлж буй тэмээнүүдийн дунд уралдаан зохион байгуулсанаар энэ оны аваргууд шалгарлаа.
1 байр Д.Бор-Ухнайн цагаан тэмээ
2 байр Д.Амарбатын ухаа тэмээ
3 байр Б.Тогоонтөмөрийн ухаа тэмээ тус тус хурдалж хурсан олноо баясгалаа. Харин хөөрхөн ботго шалгаруулах уралдаанд А.Буд, Ш.Болдоо, Д.Амартөгсийн ботгонууд шалгарсан бол хөөрхөн тором шалгаруулах тэмцээнд Ж.Нэргүйбаатарын тором шалгарлаа. /Нийтлэлийн гарчгийг нүүр зурганд тохируулж иргэд та бүхний сонирхолыг татах байдлаар нийтэлсэн болно/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%