Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-02-25

Үндэсний статистикийн хорооноос “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан”-гийн мэдээлэл, сургалтыг анх удаа манай аймагт зохион байгууллаа. Уг сургалтын зорилго нь судалгаанд үндэслэсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн бүртгэлийг чанаржуулах, бодит тоон мэдээлэл, төлөвлөгөөтэй болох үүнийгээ хэрхэн үнэлж дүгнэх тухай зөвлөгөө өгөх нөлөөллийн ажиллагаа юм.
Анх 2017 онд Үндэсний статистикийн хорооноос “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г гаргасан байна. Судалгаанд 21 аймаг 9 дүүргийн нийт 7860 өрх, 7319 нь эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд судалгааг үндэслэн улсын хэмжээн дэх гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн байдал, үр дүн, нөлөөллийн мэдээллийг мөн гаргажээ. 
Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг бол манай аймгийн тухайд эмэгтэйчүүдийн 32.4 хувь нь дээрх төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Тэгвэл олон улсад 3 эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг судалгаагаар тогтоожээ. Үүнээс харахад жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь “хаалттай хаалганы ард” явагддаг, улс орны хэмжээнд зайлшгүй анхаарах ёстой нийгэм дэх эмзэг сэдэв байсаар байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9559
7874 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%