Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Сайн хөрш” хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв

2019-02-25

2019 онд иргэний танхимаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-аас 2017 онд баталсан “Сайн хөрш” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц түүний  үр дүн” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Булган сумын хэсгийн ахлагч нар болон цагдаагийн газрын баг хариуцсан хэсгийн байцаагч нар, багуудын нийгмийн ажилтнууд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтаншагай, аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн эрх зүйн сургалт хариуцсан мэргэжилтэн Ж.Оюунгэрэл, Иргэний зөвлөлийн гишүүд, багуудын ИНХ-ын дарга нар оролцлоо.

Хууль эрх зүйн хэлтсээс тус хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар  танилцуулсан ба “Сайн хөрш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил удаашралтай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэйгээр шүүмжилж эрчимжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Багт сайн хөршийн холбоо байгуулах ажлыг 3 сарын эхний 10 хоногт багтаан хэрэгжүүлж цагдаагийн газрын сургалтын танхимд дараагийн уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Булган суманд 3 олон нийтийн цагдаа ажиллахаар болжээ. 

Хэлэлцүүлэгт 32 хүн хамрагдав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%